Тайландын буланд болсон шуурганы үеэр “HTMAS Sukhotai” байлдааны хөлөг хөмөрч, живжээ. Даваа гаригт эрх баригчид багийн 75 гишүүнийг аварсан ч 31 нь сураггүй алга болоод байна. Мөн гурван далайчин хүнд шархадсан. Эрэл 12 цагийн турш үргэлжилж байна.
“Манай хүчний түүхэнд ийм зүйл бараг тохиолдож байгаагүй. Ялангуяа идэвхтэй ашиглагдаж байгаа хөлөг онгоцонд тохиолдож байгаагүй” гэж Тэнгисийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Погкронг Монтардпалин хэллээ.
Тус онгоц Прачуап Хири Хан мужийн Банг Сафан хотоос баруун тийш 32 км зайд эргүүл хийж яваад шуурганд өртжээ. Шуурганы үеэр цахилгаан тасарсан бөгөөд орон нутгийн цагаар Ням гаригийн 23:30 орчимд хөлөг хөмөрчээ. Хөлөг онгоц хөмрөхөөс өмнө хөдөлгүүр болон цахилгаан нь доголдсон гэх мэдээлэл байна. Улмаар онгоцны хөдөлгөөн хяналтаас гарч, хазайсаар хөмөрчээ. Тэдэнд туслахаар тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц болон нисдэг тэрэг илгээсэн боловч нэг л харуулын хөлөг живэхээс нь өмнө хүрч ирж амжсан.
“HTMAS Sukhotai” хөлөг онгоцыг Тайландын тэнгисийн цэргийн хүчинд зориулан АНУ 1980-аад оны дундуур бүтээжээ. Тус онгоц нь агаарын довтолгооноос хамгаалах болон шумбагч онгоцны эсрэг байлдааны зориулалттай.
Эх сурвалж: BBC, SWITZERLAND TIME