Алба хаагчдад сургалт хийж, талархал илэрхийлэх арга хэмжээг зохион байгууллаа

320099866_821005128990763_1632778747195960795_n-1.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл” Эрдэнэдалай суманд ажиллаж, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдад сургалт хийж, талархал илэрхийлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдад “Ад үзэгдэх зориг ба Адлерын сэтгэл зүй” сэдэвт хувь хүний хөгжлийн сургалтыг зохион байгуулж, хувь хүн бүрийн хөгжлийн түвшин болон хэрхэн үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.

Мөн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилчдад Онцгой байдлын салбарын алба хаагчдыг дэмжин, ард, иргэдийн аюулгүй байдлыг хангуулахад хамтран ажилладагт талархаж, халуун аарц, сэтгэлийн үгээ илэрхийллээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top