Ажлаа тайлагнаж, шилдгүүдэд шагналыг нь гардуулав

320409484_624966762765536_4893378220607331459_n-77tuw6k5g3ua55rby1pcgxw5rep9wrca0kwdogj1r9c.jpg

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2022 оны тайлангийн хурлаа хийж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдад шагнал гардууллаа.

Тус хэлтсийн 2022 оны “Хөдөлмөрийн аварга” алба хаагчаар Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Лхагва-Очир, “Тэргүүний алба хаагч”-аар Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч О.Отгон-Эрдэнэ, Гал унтраах автомашины жолооч, ахлагч Б.Асхар, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Энхээ, гал сөнөөгч, дэд ахлагч Г.Анхныбаяр, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч А Алтансүх, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Баттулга нар тус тус шалгарсан юм.

Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Т.Гантулга, Гал түймэр унтраах, аврах, 63 дугаар ангийн гал сөнөөгч-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Н.Агваансодов, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Б.Батсайхан, “Цахим хөгжлийн яам”-ны “Жуух бичиг”-ээр Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ж.Лхагвасүрэн, Гал түймэр унтраах, аврах, 35 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч О.Мядагсүрэн, Батлан хамгаалах яамны “Эх орны төлөө-2” медалиар Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч, хошууч Д.Ууганбаяр, “Онц тээвэрчин” тэмдгээр Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Х.Ерулан, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал унтраах автоашины жолооч, ахлах ахлагч Ж.Баатар,

“Хэлтсийн даргын нэрэмжит шагнал”-аар Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч О.Нямжаргал, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Э.Намуунаа, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Э.Бат-Эрдэнэ,

Улаан загалмайн хорооны шагнал Шилдэг залуу медалиар Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Б.Мөнхтөр, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Н.Мягмарсүрэн,

Нигүүсэл мөнгөн медалиар Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Ц.Дэлгэрмаа, Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн Гал сөнөөгч, дэд ахлагч М.Идэрхангай, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын шагналаар үйлчлэгч С.Амараа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top