БНАСАУ тагнуулын хиймэл дагуул туршжээ

639fdce1cfca8.png

БНАСАУ-ын Сансар судлалын улсын байгууллага “тагнуулын хиймэл дагуул бүтээх эцсийн шатны чухал туршилтыг” хийв гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлснийг “Yonhap” агентлаг дамжуулсан байна.

Тус агентлагийн мэдээлж буйгаар, Пёньян хиймэл дагуулын зураг авах үзүүлэлтийг үнэлж, Өмнөдийн нийслэл Сөүл болон Инчон боомт хотын зургийг нийтэлжээ.

“Туршилтын явцад хиймэл дагуулын камерын удирдлагын технологи, сансрын орчинд өгөгдөл боловсруулах, дамжуулах хүчин чадал зэрэг техникийн чухал үзүүлэлтүүдийг баталгаажуулсан” гэж KCNA-ийн мэдээнд дурджээ. БНАСАУ цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулыг 2023 оны дөрөвдүгээр сар гэхэд бүтээж дуусгахаар төлөвлөж байгаа бололтой.

Туршилтыг ням гарагт “Сохэ” сансрын буудалд явуулж, камер болон өгөгдөл дамжуулах төхөөрөмжөөр тоноглосон хиймэл дагуулыг зөөгч пуужингаар 500 км-ийн өндөрт хөөргөжээ.

scroll to top