Токио хотын нийтийн шилэн жорлонгууд хүйтэн цаг агаарын улмаас гацаж, үйлчлүүлэгчдээ ичээх болжээ

nig1s4_glass_toilet_x974.jpg

Токио хотын төвд хаалгаа дотроос түгжих үед “цантдаг”, нээлттэй үед тунгалаг болдог шилэн ханатай нийтийн жорлонгууд байдаг.

Шибуяа дүүргийн хоёр цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан ийм гурван шилэн жорлон “ухаалаг шил” хэмээх орчин үеийн технологи дээр суурилан бүтээгджээ.

2014 онд Pritzker Prize шилдэг архитектурын шагналыг хүртэж байсан орчин үеийн энэ шийдлээр Шигэрү Баны зохион бүтээсэн гурван нийтийн жорлон 2020 оны долдугаар сард Токио хотод нээгдэж байсан юм байна.

Гэвч сүүлийн өдрүүдэд дээрх жорлонгуудын шилэн хана зарчмаараа ажиллахаа больж, үйлчлүүлэгчдээ эвгүй байдалд оруулах болжээ. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэхээр ороод хаалга түгжсэн ч хана нь тунгалаг хэвээр байх болсон гэнэ.

Энэ нь хүйтэн цаг агаарын улмаас шилэн хананд агуулагддаг бодис зориулалтын дагуу ажиллаж чадалгүй царцсантай холбоотойг дүүргийн захиргаа тайлбарлажээ. Улмаар шилэн ханыг байнгын тунгалаг биш болгох шийдэл хайж байгаагаа эрх баригчид мэдээлсэн байна.

Шинэ технологийн жорлонг анх танилцуулахдаа “дотор нь хүн нуугдаж отохоос сэргийлсэн, шөнийн цагаар гудамж талбайн гэрэлтүүлэг болох боломжтой” зэргээр ач холбогдлыг нь тайлбарлаж байжээ.

Эх сурвалж: Japan Times

scroll to top