Оны шилдгүүд шагналаа гардлаа

321109978_885200229323273_8929059100377120381_n.jpg

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурлыг хийж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа.

НОБГ-ын даргын тушаалаар “ахлагч” цолыг Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч  М.Батзаяа,  мөн ангийн гал сөнөөгч, дэд ахлагч  С.Баасандорж, гал сөнөөгч, дэд ахлагч О.Сүх-Эрдэнэ, Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч М.Батзаяа нарт олгосон юм.

“Оны шилдэг офицер”-оор  Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч  А.Мөнх-Эрдэнэ, “Оны шилдэг мэргэжилтэн”-ээр автын механик, хошууч Ж.Ганхуяг “Оны шилдэг ахлагч”-аар Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Д.Тэмүүжин, “Оны шилдэг салаааны захирагч”-аар Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Шинэбаяр, “Оны шилдэг жолооч”-оор Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн шатны техникч, ахлах ахлагч Т.Бавуу-Очир, “Оны шилдэг гал сөнөөгч”-өөр Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Гантулга, “Оны шилдэг дуудлага хүлээн авагч”-аар Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Я.Оюунтүлхүүр, “Оны шилдэг спортлог алба хаагч”-аар Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч М.Мөнх-Очир нар тус тус шалгарлаа гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top