Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг Үүр голын хөндийгөөр -21-26 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -13-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2-3 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4-9 градус, бусад нутгаар -10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, -10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-ний өдөр баруун  аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр  зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 24-ний өдөр нутгийн баруун хагаст, 25-ны өдөр зарим газраар, 26-ны өдөр нутгийн зүүн хэсгээр зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. 24-ний өдөр нутгийн баруун хэсгээр, 25-ны өдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35-40 градус, өдөртөө -25-30 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө  -28-33 градус,  өдөртөө -18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -15-20 градус хүйтэн, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -12-17 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 52 дугаар байр Хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 05:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход сувагт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 17 хүнийг аюулгүй газарт гаргасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Наадамчид”-ын гудамж автомашин худалдааны төвийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 08:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 33х44 метрийн хэмжээтэй “Ланд ровер” автомашин худалдааны төвийн баруун урд талын дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Яармагийн гүүр”-ийн баруун талд том оврын механизм шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 10:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “55С” загварын экскаватор /улсын дугааргүй/-ын хөдөлгүүрийн хэсэг шатаж байсаныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 9х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах 3х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сэлбийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус тоотод иргэн Т-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 21:47 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус тоотод иргэн Б-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар хэсгийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 23:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Рашаант багийн Домын дэвсэг гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6×7 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 33 минут ажиллаж  унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 8 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 01:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын  1 тн орчим өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хусдайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 145 км-т, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ Автозамын осол болж автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 12.21-ний өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Хустайн даваа”-ны хойд бэлд автозамын зорчих хэсгийн хажууд зогсож байсан “FVR33P” загварын ачааны автомашин /эзэнгүй орхиж явсан автомашин/-ны хойд талаас “Ранжер” загварын ачааны автомашин мөргөж, жолооч М/59 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдан нас барсан байсан тул 7 минут ажиллан цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.       

Цасанд суусан: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн  “Бургастайн голын хойд-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Тус аймгийн Тариалан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.21-ний өдрийн 03:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Хаммер-Эйч2” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 45 минут ажиллаж, татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top