Сургалт, бэлтгэлийн үр дүнг тооцож, арга хэмжээг хэрэгжүүлж байна

77rcays69s5d0pqv9n9x0ybsi9xjrn3f5q5kkc6ss3k.jpg

 Булган аймгийн Онцгой байдлын газраас нийт бие бүрэлдэхүүнд хууль эрх зүй болон цэргийн дүрэм, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, судлуулах эрчимжүүлсэн сургалт, биеийн жингийн зохистой харьцааг хангах бэлтгэлийг аравдугаар сарын 25-ны өдрөөс энэ сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллалаа.

Сургалтын үр дүнд  алба хаагчдын хууль эрх зүйн болон албаны мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлага тодорхой түвшинд хүрч сайжирсан байна.


Алба хаагчид долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан  гарагуудад  спорт зааланд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх,  гар бөмбөг, сагсан бөмбөгийн спортоор тогтмол хичээллэж хэвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top