Афганистанд үл мэдэгдэх халдварт өвчин дэгдэв

920_63a1ebc8b09c6041fd532505.jpeg

Афганистаны Забуль мужид үл мэдэгдэх халдварт өвчин дэгдэж, 80 орчим хүн халдвар авч, хоёр хүүхэд эндсэн тухай мужийн эрүүл мэндийн газар мэдээлжээ.

Тус газрын дарга Абдула Хакимын мэдээлснээр, халдварт өвчин Шахжой тойрогт гарсан байна. Эмч нарын ярьснаар, өвчтөнүүдэд өндөр халуурах, ам, хамраас цус гарах шинж тэмдэг илэрчээ. Эмч нар одоогоор нарийн онош тавьж чадаагүй байна.

Есдүгээр сард тус мужид мөн холер өвчин дэгдэж байв. Тухайн үед 500 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байжээ.

scroll to top