Ковидын халдвартай хүмүүст тус дөхөм үзүүлж, эмнэлгийн ачааллыг бууруулахын тулд Хятадын Гуандүн, Жэжянь зэрэг мужид ПСР-ын шинжилгээний цэгийг “Тусгай үйлчилгээний цэг” болгон өөрчилж, халуурсан хүмүүст эмнэлгийн шуурхай тусламж үзүүлж байна.
Шэньжэнь хотын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд ойрын хугацаанд халуурсан хүмүүст зориулан 2000 гаруй тусгай үйлчилгэний цэг байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Үүнд компьютер, эрүүл мэндийн даатгалын төлбөр үйлчилгээ, хүчилтөрөгчийн үүсвэр, шаардлагатай эм бэлдмэл зэргийг байрлуулах юм. Түүнчлэн эдгээр цэгүүдэд ерөнхий мэргэжлийн эмч нар ээлжлэн ажиллах бөгөөд оношилгоо, эм бичих, төлбөр төлөх гээд өвчтөнд хандсан эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээг таван минутад багтаан үзүүлэх боломжтой аж.
Өдгөө Жэжянь мужийн Нинбө хотын тусгай үйлчилгээний цэг “Нэг эмч, нэг эм зүйч” гэсэн үйлчилгээний журмын дагуу ажиллаж байгаа бөгөөд бодит байдлыг харгалзан тусгай үйчилгээний цэгийн тоонд тохируулалт хийх юм байна.