НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, хошууч Б.Амандых дүүргийн 2022 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарлаа.
Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ОБЕГ-т мэргэжилтэн, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагчаар ажилалж байгаад 2019 оноос тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагчаар ажиллаж байна.
Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “2022 онд дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд та бүхэн энэхүү түүхэн ойн хүрээнд хийсэн ажлаараа хамт олноо манлайлж ажилласан явдалд баяр хүргэе” хэмээн цаашид хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхийг нийт шагнагдсан ажилтан, албан хаагчдад онцлон хэллээ гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.