Тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа

320727925_1351159462299612_6776142804093669444_n-77v9rtd7nvvjd5fj9q46p4gqn2lacaorszoyyqax6ww.jpg

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж, оны шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа.

Дүүргийн хэмжээнд  2022 онд тохиолдсон 73 удаагийн аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид  589  хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 49 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын  даргын тушаалаар “Ахлагч” цолыг Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч  Ж.Мөнхтулга, гал сөнөөгч, дэд ахлагч  Б.Кеншилик, гал сөнөөгч, дэд ахлагч Ц.Буянбаатар, гал сөнөөгч, дэд ахлагч Н.Мөнхдалай, гал сөнөөгч, дэд ахлагч Ц.Отгонбат, гал сөнөөгч, дэд ахлагч Г.Баярхүү нарт олголоо.

   “Оны шилдэг мэргэжилтэн”-ээр  Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Мөнгөнсарнай,

 “Оны шилдэг салааны захирагч”-аар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, ахмад Г.Мөнхбат,

“Оны шилдэг салааны захирагчийн туслах”-аар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Төвшинбаяр, ахлах ахлагч Э.Энхбат,

“Оны шилдэг гал унтраах автомашины жолооч”-оор Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Алтансүх, ахлагч М.Наурызбай,

“Оны шилдэг гал  сөнөөгч”-өөр Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч О.Эрдэнэбулган, ахлах ахлагч Г.Батцэнгэл, ахлагч Б.Батзориг, ахлагч П.Мөнгөн-Өлзийнар,

“Хэлтсийн даргын нэрэмжит шагнал”–аар  гал сөнөөгч, ахлагч Ж.Мөнхтулга, гал сөнөөгч ахлагч Т.Амартүвшин нар,

Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн  “ЧАНДМАНЬ” одонгоор ахлах нягтлан бодогч, хошууч Д.Ундрал, Ангиллын сургалт, сурталчилгаа бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, ахмад Ж.Энхтуяа, Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Мөнгөнсарнай нар,

Чингэлтэй дүүргийн Улаанзагалмайн хорооны“Хүмүүнлэг залуу алтан медалиар” ахлах нягтлан бодогч, хошууч Д.Ундрал, гал сөнөөгч, ахлагч Э.Амгаланбаяр, гал сөнөөгч дэд ахлагч  Г.Баярхүү,

“Шилдэг залуу алтан медалиар” автын инженер, ахлах дэслэгч Ч.Мөнхтөр, гал сөнөөгч ахлах ахлагч Д.Отгонбаяр, гал сөнөөгч ахлах ахлагч Ө.Хатанбаатар,

“Нигүүлсэл мөнгөн медалиар” Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад И.Амартүвшин, Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Мөнгөнсарнай, гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Батсайхан, гал сөнөөгч ахлах ахлагч Ч.Зоригтбаатар нар тус тус шагнагдлаа гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top