Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан нийт алба хаагчдад баяр хүргэлээ

5-2.jpg

ОБЕГ-ын харьяа “Онцгой” тусгай хувцас, хэрэгслийн туршилт үйлдвэрлэлийн төв 121 дүгээр анги 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурлаа хийлээ.

Тус анги нь бөөнөөр үйлдвэрлэх тасаг болон тусгай захиалгын тасагт нийт 20,700 хувцас хэрэгслийг үйлдвэрлэн, алба хаагчдад хүргэсэн. Үйлдвэрлэлийн ажиллагааг жигд, хүртээмжтэй явуулах үүднээс шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч, ашиглаж байна.

Тайлангийн хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр нар оролцож, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан шилдэг алба хаагчдад шагнал гардуулсан юм.

Тус ангийн 2022 оны “Хөдөлмөрийн аварга”-аар оёдолчин Б.Алтансувд, “Шилдэг ажилтан”-аар оёдолчин Т.Элбэгсайхан нар шалгарсан бол Онцгой байдлын “Жуух бичиг”-ээр оёдолчин Д.Гончигдорж, П.Отгонбаяр, З.Батцэцэг, эсгүүрчин М.Алтанцэцэг, индүүчин Б.Сугарбаяр нар тус тус шагнууллаа.

Энэ үеэр бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн “Онцгой байдлын байгууллага болон ангийн зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан нийт алба хаагчдад баяр хүргэн, ажлын амжилт хүслээ” гэж  Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top