ОБЕГ-ын харьяа “Онцгой” тусгай хувцас, хэрэгслийн туршилт үйлдвэрлэлийн төв 121 дүгээр ангиас ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран алба хаагчдад мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгууллаа.
“Оёмол бүтээгдэхүүний оёдолчин”-ны IV зэргийг 7 алба хаагч, III зэргийг 4 алба хаагч, II зэргийг 9 алба хаагч амжилттай хамгаалж, “Чадамжийн гэрчилгээ”-г гардан авсан юм.
“Чадамжийн гэрчилгээ” нь олон улсад баталгаажсан бөгөөд оёдолчдыг зэргээр цалинжих нөхцлийг бүрдүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.