Оны шилдгүүдэд шагналыг нь гардууллаа

320181560_838682854084690_6546007559345344709_n.jpg

ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр анги нь 2022 онд бие бүрэлдэхүүний ур чадвар, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, уул уурхайн үйлдвэрлэлд гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн, үйл ажиллагаагаа тайлагналаа.

 Тайлангийн хурлын үеэр  дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэл, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдал, ажиллах орчин нөхцлийг сайжруулахад идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо манлайлсан алба хаагчид шагналаа гардсан юм.

“Оны хөдөлмөрийн аварга”-аар тусгай чиг үүргийн бүлгийн аврагч, дэд ахлагч А.Батзаяа,

“Тэргүүний офицер”-оор Эрэн хайх, аврах салбарын дарга, ахмад Б.Батзориг,

“Тэргүүний ахлагч”-аар аврагч, ахлах ахлагч Ц.Сэрсэндэмид,

“Шилдэг эмэгтэй ажилтан”-аар аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Чимэгмаа нар шалгарлаа гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангиас мэдээллээ.

scroll to top