БГД: Оны шилдэг алба хаагчид

321380944_871608643968120_4148746580082906636_n.jpg

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэж тайлангийн хурлаа зохион байгуулж, шилдгээр шалгарсан алба хаагчдад шагналыг нь гардуулан өглөө.

ОБЕГ-ын “Жуух бичиг”-ээр гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бат -Очир, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Алтаншагай, НОБГ-ын даргын тушаалаар “ахлах ахлагч” цолоор гал сөнөөгч, ахлагч Б.Шажинбат, ахлагч Л.Даваасүрэн, ахлагч цолоор гал сөнөөгч, дэд ахлагч Ү.Билгүүн, “Албаны төлөө 1 дүгээр зэргийн тэмдэг”-ээр гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Жамбалдорж, “Албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”-ээр гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Отгонбаатар, ахлах ахлагч Г.Заяабаяр, “албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнхбаяр, гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Баяраа нар шагнагдлаа.

Харин “Шилдэг салаа”-аар ахлах дэслэгч Б.Цэдэндамба захирагчтай 1 дүгээр салаа, “Шилдэг офицер”-оор Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ц.Идэрмөрөн, “Хөдөлмөрийн аварга”-аар хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Отгонбаатар, “Шилдэг гал сөнөөгч”-өөр Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ганболд, “Шилдэг дуудлага хүлээн авагч”-аар Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч О.Халиун,  “Шилдэг гал унтраах автомашины жолооч”-оор Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г. Заяабаяр “Шилдэг ахлагч”-аар Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Алтаншагай нар тодорсон юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”-ээр Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Идэрмөнх “Хүндэт өргөмжлөл”- өөр гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Э.Пүрэвсүх, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Алтаншагай, “Хүндэт үнэмлэх”-ээр Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Цэдэндамба, гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Даваадорж , гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Заяабаяр,  дүүргийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн захирагч, ахмад С.Буян Арвижих, “Жуух бичиг”-ээр дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ү.Сарангоо, гал сөнөөгч, ахлагч Л.Даваасүрэн, “Өргөмжлөл”-өөр гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч То.Жавхлантөгс, ахлах ахлагч Тү.Жавхлантөгс,  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мөнгөн шагналаар хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Алтантуяа, бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Э.Нандинцэцэг, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн багны засварчин, ахлах ахлагч Ж.Ганболд, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бат-Очир нар, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч, ахлах ахлагч Ж.Мөнхбаярт 5 ханатай иж бүрэн гэр олголоо.

Засаг даргын “Жуух”-аар Гал түймэр унтраах 18 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Т.Очирбадам, гал сөнөөгч, ахлах ахлагч М.Мөнхтамир, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнхбаяр, гал сөнөөгч, ахлагч Б.Шажинбат, Баянгол дүүргийн “Тэргүүний ажилтан”-аар Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч П.Давааням, гал сөнөөгч, ахлагч Ч.Анхбаяр, Засаг даргын “Өргөмжлөл”-өөр гал сөнөөгч, ахлагч Б.Мэндбаяр, гал сөнөөгч, дэд ахлагч Ш.Билгүүн, Улаан загалмайн хорооны “Энэрэл” тэмдгээр тус хэлтсийн ахлах нягтлан бодогч, хошууч С.Сувдаа, Улаан загалмайн хорооны “Нигүүлсэл” мөнгөн медалиар Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Д.Өсөхбаяр, багны засварчин, ахлах ахлагч Ж.Ганболд, Улаан загалмайн хорооны “Шилдэг залуу” медалиар Гал түймэр унтраах 18 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч П.Цэнгүүн, дэд ахлагч Б.Идэрмөнх нар тус тус шагнагдлаа гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top