Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

    Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Баянхонгор, Дархан-Уул, Дунговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ,Өвөрхангай,Хэнтий,Төв,Хөвсгөл аймгуудад цас орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:   Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Орхон, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, -15…-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан цас, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн “Задгай” талх нарийн боовны цехийн байрны агааржуулалтын хуванцар хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 05:43 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход талх нарийн боовны цехийн агааржуулалтын хоолой шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг  12.24-ний өдрийн 07:14 цагт хүлээн авсан.  Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х4 метрийн хэмжээтэй байшини шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дарь-Эх-ийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 07:37 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Арцат цэнгэл”-байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

Булган аймгийн Булган сумын Агуйт багийн 13 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Аллион” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд  багийн “Хатуугийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 24 км, сумын төвөөс урд зүгт 6 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын чиглэлд зорчиж иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/, иргэн Г-ын “Приус-30” загварын суудлын  автомашин /4 зорчигчтой/, иргэн Д-ын “Хайялүкс” загварын суудлын  автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан байсныг тус тус татан гаргасан.  

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бор толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ Ховд голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Е/60 настай, эрэгтэй/-ны “Витз” загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг 15:20 цагттатан гаргасан.

Бусад төрлийн осол /аюул/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байр бага насны хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдсон байна гэсэн дуудлагыг иргэн 12.24-ний өдрийн 17:28 цагт хүлээн авсан.Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход Н /2 настай, эмэгтэй/ гэртээ цоожлогдсон байсныг хаалгыг эвдэн эсэн мэнд гаргаж тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top