Уралдаанд шалгарсан сурагчид шагналаа гардлаа

321296369_686107869765661_5335627709210755216_n.jpg

Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлж байгаа“Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн  хүрээнд хүүхэд, багачуудад гамшгийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт карт буюу “Боосай” картыг боловсруулсан.

Тус картыг хот суурин газрын онцлогт тохируулан шинэчлэх боловсруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гар зураг түүнтэй уялдах 4 мөрт шүлэг” уралдааныг зохион байгууллаа.

Дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан тус уралдааны зургийн бүтээлд 17 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Г.Билэгт, Б.Насанзориг , шүлгийн уралдаанд 72 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Г.Алгирмаа нарын бүтээлүүд тус тус шалгарч, шагналаа гардлаа гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top