Ахлагч Б.Баярмаад хоёр өрөө байрыг хүлээлгэн өглөө

320516313_695857408651031_9020901681363168036_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярмаад хоёр өрөө байрыг хүлээлгэн өглөө.

Ахлагч Б.Баярмаа нь Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг юм.

Энэхүү аяныг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн Засаг даргын тамгын газраас дэмжин хамтран ажиллалаа.

НОБГ-ын Ахлагчийн зөвлөлөөс хоёрдахь жилдээ тус аяныг өрнүүлсэн бөгөөд дүүргийн алба хаагчдын дундаас ахлагч Б.Баярмааг сонгон, ийнхүү байртай болгосон юм.

Өнгөрсөн жил гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд жишиг шинэ хашаа, байшин барьж өгсөн билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top