Эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүд шалгарав

322298904_1903851749954262_210150616743011748_n.jpg

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимээс “Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Энэхүү хурал нь оюутан, суралцагсдын эрдэм шинжилгээ, судалгаа ажлын үр дүнг олон нийтэд таниулах, илтгэх чадвар эзэмшүүлэх, шинэ санаа оновчтой саналыг салбарын судалгаа шинжилгээний ажилд нэвтрүүлэх, нийтийн хүртээл болгох зорилготой юм.

Эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй илтгэл ирүүлснээс 6 илтгэлийг хоёрдугаар шатанд шалгаруулан хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа.

Тэргүүн байрт 631 дүгээр дамжааны сонсогч А.Аминзаяа, Э.Энхжин нарын “Гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа”, дэд байрт 631 дүгээр дамжааны сонсогч Э.Лувсаннямын “Гал түймрийн улмаас амь насаа алдаж буй хүний эдийн засгийн өртгийг тогтоох арга зүйн судалгаа”, гутгаар байрт 632 дугаар дамжааны дэд түрүүч Б.Наранзул, сонсогч Ж.Янжинхорол нарын “Гал түймэр унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар сэтгэл зүйн сургалтын шинэлэг хэлбэр, арга зүй” сэдэвт илтгэл тус тус шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан юм.

Хурлын үйл ажиллагаанд тус сургуулийн 120 гаруй судлаач-оюутан, суралцагч оролцож, илтгэгч нараас асуулт асууж, санал зөвлөмж өгч, хэлэлцүүлсэн илтгэлийн хүрээнд галын аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт, гал түймрийн эрсдэлийн шинжилгээ, гал сөнөөгчдийн албаны мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн сургалт, практикт хийсэн судалгаа, албаны бэлтгэл, бэлэн байдлын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлын талаар үзэл бодлоо хуваалцаж, дараагийн эрдэм шинжилгээний хурлын агуулга, чиглэлийг тодорхойллоо гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top