ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ хэлэлцлээ.
Тайлангийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, алба хаагчдад баяр хүргэн, ирэх онд хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өгсөн юм.
Энэ үеэр 2022 онд ажил мэргэжлээрээ хамт олноо манлайлан ажилласан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа.
“Шилдэг судлаач”-аар Гамшиг судлалын төвийн Секторын эрхлэгч бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) ахлах дэслэгч Т.Өсөхжаргал,
“Хөдөлмөрийн аварга”-аар Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Галын инженер, судлаач, ахлах дэслэгч Д.Балжинням,
“Онцгой байдлын албаны төлөө” 2 дугаар зэргийн тэмдэгАюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч Э.Энхбат,
“Онцгой байдлын албаны төлөө” 3 дугаар зэргийн тэмдэг Гамшиг судлалын төвийн дарга, хошууч Б.Батбаяр,
Хил хамгаалах ерөнхий газрын “Хилийн төлөө” тэмдгээр Секторын эрхлэгч бөгөөд гамшгийн эрсдэлийн судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан ахлах дэслэгч Д.Нарантуяа, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн лабораторийн техникч, ахлах ахлагч О.Баттулга,
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны “Жуух бичиг”-ээр Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Химич, судлаач, ахлах дэслэгч Б.Ариунтунгалаг, тус төвийн газрын тосны бүтээгдэхүүний инженер судлаач, дэслэгч Т.Билгүүн нар тус тус шагнагдлаа гэж ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.