Онцгой байдлын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг анги, салбар, алба хаагчдаа шалгаруулж, шагнал гардууллаа.
“Тэргүүний бүс”-ээр хурандаа Г.Ганбаатар даргатай Хойд бүс, “Тэргүүний газар”-аар хурандаа Л.Баярсайхан захирагчтай ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар анги, хурандаа Ж.Алтангэрэл даргатай Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, “Тэргүүний хэлтэс”-ээр хурандаа Л.Чинбат даргатай НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Тэргүүний анги, салбар”-аар ахмад Э.Энхбаяр захирагчтай НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, хошууч М.Ганбаатар даргатай Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь эрэн хайх, аврах салбар, “Тэргүүний салаа, бүлэг”-ээр ахлах дэслэгч М.Мөнхтөгс захирагчтай НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн I салаа, ахмад О.Хосбаяр даргатай НОБГ-ын Аврах ангийн II бүлэг,
“Шилдэг удирдах ажилтан”-аар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, “Шилдэг мэргэжилтэн”-ээр НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Ариунболд,
“Шилдэг аврагч”-аар нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлагч Б.Одбаяр, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-химичин, ахлах ахлагч Н.Ганбаяр, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Б.Цогтгэрэл, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Гантулга,
“Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Ууганбаатар, ОБЕГ-ын харяьа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Б.Баярсайхан, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Ууган-Эрдэнэ, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Сайнцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Сугир, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ахыт, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Р.Лхагва-Очир, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч М.Отгонбаяр нар,
“Шилдэг холбоочин”-оор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Амаржаргал “Шилдэг жолооч”-оор ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, жолооч-холбоочин, ахлах ахлагч М.Болот, “Улсын нөөцийн шилдэг алба хаагч”-аар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 144 дүгээр салбарын дарга, дэслэгч Г.Энхцэцэг, “Шилдэг ажилтан”-аар ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн уламжлалтын сувилагч, ахлах ахлагч Ц.Отгонтогоо, Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйлчлэгч Д.Дондогмаа нар тус тус шалгарлаа.
Харин ОБЕГ-ын даргын “Нэрэмжит шагнал”-аар Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн, ОБЕГ-ын дэргэдэх 185 дугаар ангийн жолооч П.Даваахуяг нар шагнагдлаа гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.