Ажилтан, алба хаагчдад сургалт зохион байгууллаа

322068516_895541668138355_1917897677084431280_n.jpg

ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран үйлчилгээний ажилтан, алба хаагчдад “Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлого, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар гал түймрийн өнөөгийн байдал тулгамдаж байгаа асуудал, эрсдэлийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал унтраагуулын ажиллах техник, зарлан мэдээлэх системийн үүсэл хөгжил, гэр хороолол дахь угаарын хийн мэдрэгч, галын дохиоллын системийн ашиглалт, угаарын хийн хордлогод өртөж буй шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам, химийн бодис, нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдал, зохион байгуулалт гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.

Ингэснээр ажилтан, алба хагчдад  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түймрийн үед авч хэрэгжүүлэх арга, гэр хороолол дахь пийшин, зуухны галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олголоо гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top