Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр зургаан хуулийн этгээдийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, гурван хуулийн этгээдийн гамшгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлийг нэмж, гурван хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгосон билээ.
Дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан, чиглэл нэмсэн, шинээр авсан хуулийн этгээдэд гэрчилгээ гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх, тайланг боловсруулахад анхаарах асуудал, тавигдах шаардлага зэргийг танилцуулж, гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд тулгарч буй хүндрэл, цаашид үнэлгээг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцсон юм.
Гамшгийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн түвшинд нарийвчлан тодорхойлох, болзошгүй хохирлын хэмжээг тооцох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг төлөвлөх зорилгоор гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийг үйлдвэр үйлчилгээ, уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин түүх соёлын дурсгалт газар, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гэсэн 6 чиглэлээр олгож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.