1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. -14…-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с, 31-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 31-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:02 цагт очиход иргэн Г-гийн 4х10 метрийн хэмжээтэй граж, 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 01:00 цаг ажиллан унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 16:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 16:41 цагт очиход иргэн Ч-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 16:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:08 цагт очиход иргэн Д-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 01:04 цаг ажиллан унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:29 цаг очиход иргэн Ч-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаансайр баг, “Сайрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ малчин Г-ийн байшин 12.27-ны өдрийн 20:00 цагийн орчимд шатсан гэсэн мэдээллийг тухайн өдрийн 22:54 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд 23:00 цагт очиход иргэн Г-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:00 цаг ажиллан унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт багт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:29 цагт очиход иргэн Д-гийн 14х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 16 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, “Зулзагын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 27 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 22:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 27 км зам туулан 23:40 цагт очиход иргэн М-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 57 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ний өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:11 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын Хариг баг, “Цагаан шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс баруун зүгт 44 км/ 12.27-ны өдрийн 13:36 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:41 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймгийн Булган сумын Тамир баг, “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т 12.26-ны өдрийн 09:00 цагийн орчим 4 хүн самарт явснаас 2 иргэн сураггүй болсон гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид замд явахад 10:21 цагт ар гэрээс нь холбогдож, иргэн Б /38 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нар уулнаас бууж яваад төөрч, Тамир багийн малчин С-ийнд очсон байна гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Цас шаварт суусан: Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг,Тогосын хоолой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км, сумаас зүүн хойд зүгт 20 км, Багануур дүүргээс баруун зүгт 50 км/-т суудлын автомашинууд цасанд суусан гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 04:57 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 53.5 км зам туулан 06:31 цагт очиход 38 зорчигчтой, 6 автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Нуман хаалга гэдэг газар суудлын автомашинууд цасанд суусан гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 07:20 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч 07:35 цагт очиход тус дүүргийн 1, 2 дугаар хорооны авто замын зорчих хэсэг цасанд боогдсон байсныг чөлөөлж, 64 автомашин 183 иргэнийг нэвтрүүлсэн.
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, “Хаан жимс” амралтын газар /налайх дүүргээс зүүн хойд зүгт 25 км/-т суудлын автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 13:34 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, аврах бүлгийн алба хаагчид 25 км замыг туулан 15:05 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Д /80 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Шевролет Тахое” маркийн суудлын автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан байсныг татан гаргасан.
Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хангайн зөрлөг гэдэг газар Түргэн тусламжийн төвийн автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 27 км замыг туулан 20:05 цагт очиход тус дүүргийн түргэн тусламжийн төвийн жолооч М /37 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ниссан Урбан” загварын /1 эмчтэй/ дуудлаганд явж байсан тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, Улаадай гэдэг газар /Багахангай дүүргээс баруун хойд зүгт 68 км/-т автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 68 км замыг туулан 01:15 цагт очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Сэргэлэн сумын Улаадай гэдэг газрын чиглэлд өвс тээвэрлэж явсан иргэн А /45 настай эрэгтэй, тус сумын харьяат/-гийн жолоодож явсан “Мицүбиши Кантер” загварын /3 зорчигчтой/ ачааны автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Дунд байдлагын “Сэдийн толгой” гэдэг газар /дүүргээс хойд зүгт 49 км/-т эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай 2 иргэн цасанд боогдсон гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 49 км зам туулан 13:05 цагт очиж, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б /53 настай, эрэгтэй/, Б /51 настай, эмэгтэй,/ нарыг тээвэрлэн Багануур дүүрэгт хүргэсэн.
Архангай аймгийн Тариат сумын Тэрх баг, “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 194 км, сумын төвөөс хойд зүгт 30 км /-т Тэрхийн голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 12.27-ны өдрийн 14:25 цагт /14:52 цагт/ хүлээн авсан. Тус сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 км замыг туулан 15:58 цагт очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сумын чиглэлд зорчин явсан иргэн О-гийн “Приус 20” загварын /4 зорчигчтой/ суудлын автомашин Тэрхийн голын мөс цөмөрч суусан байсан тул 20 минут ажиллан татан гаргаж хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР