Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй,  цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -21-26 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5-10 градус, бусад нутгаар -12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө -13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн  аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 1-р сарын  2-ны өдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар 4-9 м/с, 31-ний өдөр говь, талын нутгаар, 1-р сарын 2-ны өдөр Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34-39 градус, өдөртөө -20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28-33 градус, өдөртөө -15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -4-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21-26 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна. 31-ний өдрөөс нутгийн хойд хэсгээр, 1-ний өдрөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октьябрын 1 дүгээр  гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 05:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг иргэн О-ын 7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 59 минут ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт иргэн Д /50 настай, эрэгтэй, согтуу, ганцаараа байсан/ угаартсан байж болзошгүй байсан тул аймгийн Эрүүл мэндийн газрын Яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч хүлээлгэн өгсөн. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 23 дугаар гудамжны ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус тоотод иргэн Б-ын Портер загварын ачааны автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн “Хүүшийн-Өвөлжөө” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн зүгт 35 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ 12.28-ны өдрийн 10:00 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:45 цагт хүлээн авсан.Тус сумын харьяат малчин Ж-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатсаныг орон нутгийн 6 иргэн, 2 автомашинтай 3 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, “Залуус-28” байр Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дугээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн15х30 метрийн хэмжээтэй байшингийн  80 м2 талбайтай 1 өрөөнд эд, хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн 11 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 11:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн Приус-Альфа загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн Алтанжолоо гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн  34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 3х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг дахь Чөлөөт бүс “Гоо жимс” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 00:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 5х10 метрийн хэмжээтэй “Гоо жимс” гэдэг жимсний дэлгүүр шатаж байсныг 1 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 71 дүгээр байрны 1 дүгээр орц хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 02:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 41 иргэнийг аюулгүй газарт гаргасан.        

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.       

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top