Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль олгосныг өнөөдөр гардууллаа.
“Цэргийн хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Г.Ганчимэг, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Лхагвадулам, Санхүү, ар талын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Онон, мөн газрын мэргэжилтэн, ахмад Ц.Уянга, Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж. Дамбадаржаа, НОБГ-ын ахлах мэргэжилтэн, хошууч Н.Ганболд, “Таван толгой түлш” ХХК-ийн гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б. Өлзийсайхан, “ТЭЦ-4” ДЦС-ын гэрээт галын хэсгийн аврагч, ахлах ахлагч Л.Бархасбаатар, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, дэд хурандаа Г.Ганзориг, мөн хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч С.Жавзандулам, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч В. Энхтүвшин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б. Амандых, мөн хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Т.Түмэннасан, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч М.Хүрэлсүх, мөн ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Д. Ганзориг, мөн ангийн гал сөнөөгч-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч А.Батпүрэв, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Алтансүх, мөн хэлтсийн ахмад ажилтан Б.Мягмаржав, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягглан бодогч, хошууч С.Сувдаа, мөн хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ц.Идэрмөрөн, мөн хэлтсийн ахмад ажилтан Т.Сайранбек, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн нярав, ахлах ахлагч С.Амарчулуун, мөн ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Г.Энхбаатар, Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, дэд хурандаа С.Галтзул, мөн төвийн техникийн бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, хошууч Ц.Баярхүү, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн менежер, дэд хурандаа М.Цогтбаяр, Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын ахлагч, ахлах ахлагч Н.Билгүүн, 111 дүгээр ангийн захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Д.Батсайхан, 115 дугаар ангийн шалгах механик, ахмад Т.Ариунбилэг, мөн ангийн тусгай зориулалтын автомашины жолооч, ахлах ахлагч Б.Баатарсүрэн, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ерөнхий зохицуулагч, хошууч Ц.Чинзориг нарыг,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар ОБЕГ-ын дэргэдэх 179 дүгээр ангийн харуул П.Бат-Эрдэнэ, 09 дүгээр ангийн ахмад ажилтан Ч.Баатарчулуун, 115 дугаар ангийн ахмад ажилтан Б.Мөнхбаяр, 121 дүгээр ангийн оёдолчин Д.Урантуяа, мөн ангийн мастер М.Цэцэгдэлгэр нарыг,
Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч О.Төгс-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Гантулга нарыг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.