ОБЕГ-ын шилдэг алба хаагчид тодорлоо

9X1A8379.jpg

Онцгой байдлын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачлага, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан ОБЕГ-ын тэргүүний шилдэг алба хаагчид тодорлоо.

  ОБЕГ-ын  “Хөдөлмөрийн аварга”-аар Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахмад Б.Билгүүн, “Тэргүүний мэргэжилтэн”-ээр Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, ахмад Д.Нацагдорж, Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн судалгаа, инновацын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан, Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Б.Баттогтох, Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Энхцолмон, Улсын нөөцийн газрын  мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Цогт, Санхүү, ар талын газрын мэргэжилтэн, ахмад Г.Галбадрах,  Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Нямдорж нар шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top