Гамшгаас хамгаалах албаны тэнхим тэргүүллээ

320762219_468704278792985_1532734795556484097_n.jpg

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийнГамшгаас хамгаалах албаны тэнхим нь 2022 оны “Тэргүүний танхим”-аар шалгарлаа.


Гамшгаас хамгаалах албаны тэнхим нь 2012-2013 оны хичээлийн жилд Онцгой байдлын сургуулийн бүтцэд шинээр байгуулагдаж “Онцгой байдал-Гамшиг судлал” мэргэжлийн хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын сургалтын түвшинд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон сургалтыг онол, тактик арга зүй, дадлага хосолсон хэлбэрээр явуулдаг.


Тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), дэд хурандаа Ц.Ганчимэг ажиллаж байгаа бол хошууч Г.Чулуунбаатар, ахлах дэслэгч Б.Тэнгис нар багшаар ажиллаж байна.


Сургалтын орчныг сайжруулах чиглэлээр Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Ц.Ганчимэгийн санаачилгаар “Хими, биологи, цацрагийн ослоос хамгаалах, тактик арга зүйн танхим”-ыг өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан тохижуулсан.


ДХИС-ийн захирлын 2022 оны А/06 дугаар тушаалаар Их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг сурталчлах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, осолд өртсөн тохиолдолд өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх дадлыг эзэмшүүлэх, аюулгүй орчинд амьдарч, суралцах чадварыг олгох зорилгоор бүрэлдэхүүн сургуулийн 2, 3 дугаар дамжааны сонсогч, суралцагчдын дунд “Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа. Мөн Онцгой байдлын сургуулийн сонсогч, суралцагчдын дунд “Усанд сэлэлт” болон “Усан поло” тэмцээнүүдийг тус тус зохион байгуулан ажилласан. Тус тэнхим ДХИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор дотоодын 2, олон улсын түвшний 1, нийт 3 эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, олон улсын эрдэм шинжилгээний XXXII международной научно-практической конференции “Предотвращение. Спасение. Помощь”, VI Международной научно-практической конференций, посвященной Всемирному дню гражданской обороны “Гражданская оборона на страже мира и безопасности” зэрэг хуралд 5 үндсэн илтгэл хэлэлцүүлж, өгүүллийг олон улсын сэтгүүлд тус тус нийтлүүлсэн.


“Онц байдал” XXI зууны мега гамшгийн гарын авлага, “Хүрээлэн буй орчны аюулгүй байдал-гамшгийн эрсдэл” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл, “Гамшгийн эрсдэл судлал” онол, арга зүйн сэтгүүл зэрэг ном, гарын авлага, орчуулгын бүтээл, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг тус тус эрхлэн гаргаж олны хүртээл болгожээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top