Үргэлжийн цаг хугацаатай уралдах ажил, амьдралын нэгэн оны түүх улирч, шинэ оны түүхийн хуудас эхэлж байна.
Хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн эзэд болсон Онцгой байдлын байгууллагын нийт офицер, ахлагч, албан хаагчид, ахмад настнууд, хамтран ажилладаг төрийн болон иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын хамт олон, ард иргэд та бүгдэд болон гэр бүл, үр хүүхдэд тань айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэе.
Хүн бүр сэтгэлийн жаргалтай, итгэлийн нартай, хүсэл бүхэн биелэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
Өөдрөг гэгээн маргаашийн өдөр бүхэн дэлгэр байж, үйлс бүтээл өрнүүн амжилт дүүрэн, золбоо хийморь мөнхөд мандан бадрах болтугай.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН