Шилдэг төрийн байгууллагаар шалгарав

2ADD3197-FA29-4874-ACF4-627B4560B796.jpeg

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь 2022 оны аймгийн оны шилдэг төрийн байгууллагаар шалгарлаа.

Аймгийн хэмжээнд тохиолдсон 106 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар алба хаагчид ажиллаж, 5 хүний амь нас, 5.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, 14 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Монгол Улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж, 95.4 оноогоор “А” буюу гамшгийн үед  үүрэг гүйцэтгэхэд “Дүүрэн хангалттай” дүгнэгдсэн.

Гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд удирдах ажилтны, Онцгой байдлын албаны, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн албан тушаалтан, ажилтны болоод оюутан, сурагч, иргэдэд зориулсан 75 удаагийн сургалтыг зохион байгуулж, 8853 хүнийг хамрууллаа гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top