Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Завхан, Сэлэнгэ аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос 3-8 м/с, Увс нуур болон Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндийгөөр -24…-29 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн байна.

  Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, салхи баруун хойноос 2-7 м/с, -18…-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 2, 3-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 4, 5-нд говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Дэнж”-ийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 10:33 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 11х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Нарангийн гол”-ын 14 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын Хово загварын өөрөө өргөгчийн бүхээг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 13:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 10 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Консул”-ын 20 дугаар гудамжны “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 8х6 метрийн хэмжээтэй 2 давхар ашиглагддаггүй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Шинэ Ханбогд” хотхон уурын зуухны галлагааны өрөөнд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Өлзийт”-ийн 20 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 16:11 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын эзэмшлийн 14х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн “Задгай” хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрыг Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын хашаанд хураалттай байсан 600 кг өвс шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиж 20 минут ажиллаж унтраасан.    

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан багийн 34 гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.   

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Сургууль”-ийн 1 дүгээр гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 2023 оны 01.01-ний өдрийн 03:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 21 минут ажиллаж 04:12 цагт унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны “Бага туурайн-Ам”-ны “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2023 оны 01.01-ний өдрийн 03:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход С-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны “Задгай” /Хайрхан хорооллын зүүн талд/ Дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 2023 оны 01.01-ний өдрийн 02:09 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход /35-40 настай, нэр, хаяг тодорхойлох боломжгүй/ эрэгтэй хүний цогцсыг 3 метрийн гүнтэй дулааны худгаас гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.   

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн “Задгай” дулаан дамжуулах төмөр хоолой задарч халуун ус алдаж байна гэсэн дуудлагыг 2023 оны 01.01-ний өдрийн 04:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход 2 метрийн гүнтэй худагт дулаан дамжуулах 150 мм-ын төмөр хоолой задарч дулааны худаг усаар дүүрсэн тул усыг соруулж гадагшлуулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top