Төрийн захиргааны тэргүүний байгууллагаар шалгарав

322397836_730138101829777_2802866363755339267_n.jpg

НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь дүүргийн 2022 оны “Төрийн захиргааны тэргүүний байгууллага”-аар шалгарлаа. 

Хэлтсийн алба хаагчид 2022 онд гамшиг, ослын 114 удаагийн дуудлагаар ажиллаж, 303 хүний амь нас, төр, аж, ахуйн нэгж, иргэдийн 923 сая төгрөгийг авран хамгаалсан.

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүн, ажилтан, албан хаагчид болон иргэдэд болзошгүй гамшиг осол, аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах 100 гаруй удаагийн сургалт зохион байгуулж, 7670 гаруй иргэнийг хамруулсан.

Мөн ажиллах орчин нөхцлөө сайжруулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд тохижилт, бүтээлч ажлуудыг өрнүүлээд байна.

Тус хэлтэс нь 2022 онд НОБГ-ын “Биеийн тамир, спортын тэргүүний хамт олон”-оор мөн шалгарсан юм НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top