Японы Чиба мужийн тахианы фермд шувууны нэгэн төрлийн гоц халдварт өвчин гарсныг нэгдүгээр сарын 2-ны өдөр албан ёсоор зарлаж орон нутгийн засаг захиргаа 10 мянга орчим тахиаг устгах шийдвэр гаргасан талаар Японы Эйн Эйч Кэй суваг мэдээллээ.
Японы Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны статистикаар, 2022 оны 10-р сарын сүүлчээс 2023 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд шувууны ханиадны ид тархалт болсон бөгөөд энэ үеэр Японы засаг захиргааны 23 үндсэн бүсийн тахианы ферм болон бусад байгууламжид 53 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь 2020 оны 11-р сараас 2021 оны гуравдугаар сар хүртэлх хугацааны тохиолдлын тоог давсан байна.
Шувууны ханиадны үеэр устгасан нийт шувууны тоо 7 сая 740 мянгад хүрчээ. Хэрэв халдварын цар хүрээ цаашид өргөжвөл устгасан шувууны тоо 2020 оны 11-р сараас 2021 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд устгасан 9 сая 870 мянгыг давж, гамшгийн хэмжээнд тулж очиж болзошгүй аж.