ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины 2022 оны 8-р сарын 25-нд гарын үсэг зурсан Оросын зэвсэгт хүчнийг өргөтгөх тухай ерөнхийлөгчийн зарлиг 2023 оны 1-р сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлээд байна.
Ингэснээр ОХУ-ын зэвсэгт хүчний байгууллагыг 137 мянган хүнээр нэмэгдүүлж, Оросын армийн цэргийн тоо 1,15 саяас давж магадгүй хэмээн ОХУ-ын холбогдох хэвлэлийнхэн тооцоолж байна.
Ерөнхийлөгчийн шинэ зарлигаар Оросын зэвсэгт хүчнээ 1 сая 150 мянга 628 цэрэгтэй болгох хэрэгтэй бөгөөд ингэснээр цэргээ 137 мянгаар нэмэгдүүлэх шаардлагатай болж байна гэж эх сурвалжид мэдээлжээ.
Тушаалыг хэрэгжүүлэхийн тулд ОХУ-ын Батлан хамгаалах яам холбогдох зардлыг холбооны төсвөөс гаргахаар төлөвлөж байна.2022 оны 12-р сарын 21-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу Сергей Кужугетович Үндэсний батлан хамгаалах яамны нэгдсэн хуралдаан дээр хэлэхдээ, Оросын аюулгүй байдлыг хангах зорилтыг баталгаажуулахын тулд цэргийн албанд татах насны доод хязгаарыг өмнө нь 18 байсныг 21 болгон нэмэгдүүлж, цэрэгт татах насны дээд хязгаарыг өсгөөд 30 болгожээ.