1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 1-6 м/с. Өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар, 7, 8-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайгийн сүүний фермийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 08:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Портер” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 12х30 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 04:00 цаг ажиллан унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 23 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 12:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Тоёота Камри” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэрийн үүдний амбаар шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Алагтолгой баг, “Боомт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 385 км, сумын төвөөс хойд зүгт 45 км/-т Иргэн Г-ын ачааны автомашины хөдөлгүүр 01.03-ны өдрийн 14:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид иргэн Г-ын “X-3000” загварын /номер дугаар аваагүй/ ачааны автомашины хөдөлгүүр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан тухай мэдээллийг тус салбарынхан сумын Онцгой байдлын хэлтэст мэдээлсэн.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Жинчний 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Приус-20” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 4 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст баг, 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 19:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 51 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойрог, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 20:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Шонхор худалдааны төв махны лангуу шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 4х6 метрийн хэмжээтэй махны лангуу шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 02:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Ховд аймгийн Манхан сумын Ботгон баг, “Цэнхэрийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км, сумын төвөөс урд зүгт 19 км, Ө-47°13’48.0″, У- 92°10’48.0″/ 01.03-ны өдрийн 14:59 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 15:07 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн .
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Бусад төрлийн осол /аюул/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км/-т Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан “УАЗ-3303” загварын /3 зорчигчтой/ автомашин 01.03-ны өдрийн 19:30 цагийн орчим мөс цөмөрч тус нууранд живсэн гэсэн дуудлагыг тухайн өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон руу иргэн Э /52 настай, эрэгтэй, Ренчинлхүмбэ сумын харьяат/-ын жолоодож явсан “УАЗ-3303” загварын автомашин /3 зорчигчтой/ Хөвсгөл нууран дээгүүр зорчин яваад мөс цөмөрч живсэн тул жолооч Э /52 настай, эрэгтэй, Рэнчинлхүмбэ сумын харьяат/, зорчигч Т /16 настай, эрэгтэй, Рэнчинлхүмбэ сумын харъяат/ нар автомашинаас эсэн мэнд гарч, зорчигч Э /49 настай, эрэгтэй, Рэнчинлхүмбэ сумын харъяат/ тус нууранд живж, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажилалж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР