Мөсөн хананы авиралтын дадлага сургууль хийлээ

323461475_878211180061982_6955322014876792667_n.jpg

Увс аймгийн Онцгой байдлын газраас  Увс-спорт авиралтын холбоотой хамтран “Тэрэм хад” хэмээх газарт 9 метр хиймэл мөсөн хана байгуулж, хурдны болон техникийн авиралтын дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Увс-спорт авиралтын холбооны тамирчид хамтран оролцсон юм.

 Алба хаагчид мөсөн хавцалд унасан нэрвэгдэгчийг татан гаргах ажиллагаа, хурдны болон техникийн авиралтын дадлага хийлээ гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top