Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор -22-27 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Сэлэнгэ голын хөндийгөөр -16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12-17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -4+1 градус, бусад нутгаар -8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 3-8 м/с, -12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7, 8-ны өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-ны өдөр нутгийн зарим газраар, 9-ний өдөр Алтайн салбар уулсаар, 10-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23-28 градус, өдөртөө -13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -11-16 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17-22 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 06:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 08:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход оффиссийн зориулалттай 3×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Бага хуандайн-Ам”-байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 10:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10×10 метр хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Ложистикийн тойрог гэдэг газар, автозамын зорчих хэсэгт ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 10:25  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Норд бенз-ND4250” загварын зүтгүүрийн чиргүүлийн хойд талын 2 дугуй шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Цэцэг нуур” барилгын материалын дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 11:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5×8 метрийн хэмжээтэй барилгын материалын дэлгүүр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар 01.05-ны өдрийн 13:30 цагийн орчим байшин, суудлын автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5х9 метрийн хэмжээтэй ажилчдын зөөврийн сууц, “Ландкруйзер 200” загварын суудлын автомашин шатсаныг ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 13:55 цагт унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг иргэн Б-ийн 4×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны  5 давхар тагтнаас хүн унасан тул тус тоотын хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 01.06-ны өдрийн 01:34 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиж, “Холматро”-гийн тэлэгч багаж ашиглан 10 минут ажиллан онгойлгож, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top