Албаны мэдээ, мэдээллийг англи хэлээр хүргэдэг боллоо

111.jpg

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтран ажилладаг олон улсын байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох зорилгоор http://en.nema.gov.mn/ сайтыг албан ёсоор ажиллуулж эхэллээ.

Ингэснээр албаны болоод алба хаагчдын мэргэжлийн онцлог болон гадаад, дотоодын сургалт, дадлага, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг англи хэл дээр уншигчдын хүртээл болгох боломжтой боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top