Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Хэнтий, Сүхбаатар, аймагт цас орсон. Бусад  нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14…-19 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -1…+4 градус дулаан, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. -8…-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллан  унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нуурын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 6х9 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн У /57 настай, эмэгтэй/-ийн 2 гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг тус хорооны өрхийн Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 12:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны зоорийн давхарт 6х9 метрийн хэмжээтэй гражид цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг, 66 дугаар гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 4х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 17 минут ажиллан унтраасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top