Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байгааг НҮБ мэдээллээ

301998-10012023-1673318534-284741514-Web_capture_10-1-2023_102412_i.guim_.co_.uk_.jpeg

Хүн төрөлхтний өмнө тулгарсан байгаль орчны хамгийн том аюул бол озоны давхаргын цоорол. Тэгвэл дэлхийн Засгийн газрууд озоны давхаргыг задалдаг бодисоос татгалзаж эхэлснээр дараагийн 20 жилийн дотор озоны давхарга дахь нүх бүрэн битүүрнэ гэж НҮБ-ын шинэ судалгаа харуулжээ.

Озоны давхаргад нүх гарах нь нарны хэт ягаан туяа дэлхий рүү нэвтэрч амьд байгальд хор учруулах эрсдэлтэй. Харин 2040 гэхэд хоёр туйлуудын дээрх болон дэлхий даяарх озоны давхарга бүрэн эдгэрэх хандлагатай байгаа аж. Гэхдээ туйлуудын дээрх нүх том учраас бусдаасаа удах магадлалтай. Арктикийн дээрх озон 2045, Антарктидын дээрх озон 2066 он гэхэд бүрэн сэргэх тооцоо гарчээ.

1980 оноос дэлхий дахиныг цочоосон озоны цоорлыг нөхөх зорилготой Монреалийн протоколоос хойш идэвхтэй өөрчлөлт гарч буй. Тухайлбал улс орнууд хөргөгчийн шингэн, уусгагчаар ашигладаг байсан озоныг задалдаг хлорфтор нүүрстөрөгч (CFCs)-өөс татгалзсан юм.

Харин одоо хүн төрөлхтөн чулуужсан түлш буюу нүүрснээс татгалзаж агаарын хэмийг бууруулахад анхаарах ёстой гэж Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулав. Учир нь нүүрсхүчлийн хийн ялгарлын улмаас дэлхийн агаарын хэм жил бүр нэмэгдэж байна.

Эх сурвалж: TheGuardian

scroll to top