Онцгой байдлын газраас аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд 15 удаа, байгууллага аж ахуйн нэгжийн түвшинд 37 удаа эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, зөвлөмж боловсрууллаа.
Өнгөрсөн онд 7 суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийснээр аймгийн 24 суманд эрсдэлийн үнэлгээг хийж дуусгаад байна.
Зудын эрсдэлийн үнэлгээг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг хийж, тайланг гаргалаа.
Тус эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хоёр суманд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас Герман улсын ADB санхүүжилтээр зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ төсөл хөтөлбөр хэрэгжихээр боллоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.