Сургагч багш нараар дамжуулан иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгоно

DSC_7097.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд иргэдийг сургагч багшаар бэлтгэн, гэрчилгээг нь гардуулан өглөө.

Энэ удаагийн сургалтад нийслэлийн зургаан дүүргийн 12 хорооны 108  иргэн хамрагдаж, “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрийн хүрээнд гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэлтэй боллоо.

Сургагч багш нараар дамжуулан төсөл хэрэгжиж байгаа дээрх хороодын иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна.

“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл” хэрэгжиж байгаа Говь-Алтай, Дорноговь, Дорнод,  Дундговь, Увс аймгийн 18 сумын 166 иргэнийг сургагч багшаар бэлтгэх сургалт ирэх гуравдугаар сар хүртэл үе шаттайгаар явагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top