“Төлхийн Лхамжав сан”-ийн нэрэмжит шагналыг сонсогч Д.Раднаабазарт гардуулан өглөө

CCCFF740-6CDA-44D4-9D67-FA168117D699.jpeg

Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ойг тохиолдуулан “Төлхийн Лхамжав сан”-ийн нэрэмжит шагналыг Онцгой байдлын сургуулийн 632 дугаар дамжааны сонсогч Д.Раднаабазарт тус сангийн тэргүүн, бэлтгэл хурандаа Л.Батбаяр гардуулан өглөө.

Сонсогч Д.Раднаабазар нь өнгөрсөн онд Узбекстан улсын Самарканд хотноо зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнд их сургуулиа төлөөлөн амжилттай оролцож багийн дүнгээр V байр эзэлсэн юм гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top