Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад  нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус,  бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -42…-44 градус, бусад хэсгээр -30…-32 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байр хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 22:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 хүүхэд, 18 том хүнийг гаргасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Хуучин хорооллын 27 дугаар байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн 5 дугаар хэсгийн 2 дугаар гудамжинд байшингийн дээврийн хэсэгт гал гарсан тухай мэдээллийг 01.14-ний өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд иргэн Д-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 2 цаг ажиллаж 09:00 цагт унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 09:22 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 8×6 метрийн хэмжээтэй байшингийн хана шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, “Бэлх” захын дэргэд авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 10:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Lexus РИкс-350” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн “Хьюндай Грэйс” загварын бага оврын автобусны хөдөлгүүр хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ баг “Шонхор” дэлгүүр харуулын байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын эзэмшлийн “Шонхор” дэлгүүрийн 3х3 метрийн хэмжээтэй харуулын байрны дээврийн хэсэг шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол Бурхант байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 10×8 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  8×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгой байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 22:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ын 9×6 метрийн хэмжээтэй байшингийн 3×3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн “Цамбацагаан” хорооллын 4 дүгээр гудамжинд амбаар шатсан тухай мэдээллийг 01.15-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Галшар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Ж-ийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай 4 ханатай гэр шатаж байсныг 50 минут ажиллаж 01.14-ний өдрийн 23:20 цагт унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн 8 гудамжинд байшингийн дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 23:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 11 мин ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Наран байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн мансардтай 8×7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байр орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 03:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход Т-ийн хөргөгч, эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top