Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -32-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13-18 градус,  бусад нутгаар -19-24 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 2-7 м/с, -20-22 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-ны өдөр Увс нуурын хотгор, Тэс голын хөндий,  Хөвсгөлийн уулсаар, 16-ны өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 17-ны өдөр Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. 18-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-ны өдөр Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-ны өдөр нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42-47 градус, өдөртөө -31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34-39 градус, өдөртөө -22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -12-17 градус, бусад нутгаар шөнөдөө -27-32 градус, өдөртөө -18-23 градус хүйтэн байна. Шөнөдөө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 06:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 17 дугаар гудамжинд автомашин угаалгын газар шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 15х20 метрийн хэмжээтэй “Фортуна” угаалгын газрын 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн 13 дугаар байр суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 10:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн “Тоёота пробокс” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.        

Хөвсгөл аймгийн Галт сумын Галт багийн 9 дүгээр хороо, Соёлын төвийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын 20х40 метрийн хэмжээтэй Соёлын төвийн байр шатаж байсныг ажиллаж бүрэн унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 10×20 метрийн хэмжээтэй нийтийн байрны дээврийн хэсэг  шатаж  байсныг 35 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 10 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 20:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 12х20 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн Минжийн хангай гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х10 метрийн хэмжээний байшинтай залгаа 3х4 метрийн хэмжээтэй галлагааны байрны дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн автобусны буудал түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 00:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэн нь тодорхойгүй 2х2 метр хэмжээтэй түргэн үйлчилгээний цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн 1 дүгээр гудамжинд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 05:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 10х12 метрийн хэмжээтэй найман нэрийн хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар багийн “Бага ханан” гэдэг газар /Багануур дүүргээс хойд зүгт 45 км-т/ Багануур дүүргийн харьяат малчин А 01.09-ний өдрийн 04:00 цагийн орчим Бага ханан гэдэг газарт байдаг гэрээсээ адуундаа явлаа гэж морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.13 ны өдрийн 09:55 цагт  хүлээн авсан Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид А /44 настай, эрэгтэй/-г 01.13-ны өдрийн 11:10 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:10 цагт Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Их цанат” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 15 км-т/-т байдаг отрын гэртээ нас барсан байдалтай байхад нь олж, Төв аймгийн Цагдаагийн газартай зөвшилцсөнөөр ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр багийн “Ногоон толгой” гэдэг газар /Дүүргээс зүүн хойд зүгт 16 км-т/ 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.13-ны өдрийн 06:32 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Ниссан экстрайл” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллан татан гаргасан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн ”Гуравын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ 6 зорчигчтой 2 суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.13-ны өдрийн 10:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Хайлукс” загварын суудлын автомашин, Цагаан-Овоо сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн  “Приус 20” загварын суудлын автомашин тус тус цасанд суусан байсныг 2 цаг 36 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хонхорын рашаан” гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.13-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн Приус-30 загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллан татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top