Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: 17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос 2-7 м/с. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын их сургуулийн 4 дүгээр байрны дулааны худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн  08:37 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тус сургуулийн хашаанд дулааны худагт хог шатаж байсныг 15 минут  ажиллан унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын гудамжны Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 18:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн А-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин дотор эд хогшил шатаж байсныг 10 минут  ажиллан унтраасан.

Архангай аймаг, Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Иргэн Н-ийн 5 ханатай гэр 01.15-ны өдрийн 11:50 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 14:18 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, иргэд 12:00  цагт очиж, 02:00 цаг  ажиллан унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Э-ийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут  ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн М-ийн 44х11 метрийн хэмжээтэй нийтийн байрны дээвэр шатаж байсныг 45 минут ажиллан унтраасан.

3. ГЕОЛОГИЙН ГАРАЛТАЙ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ

Газар хөдлөлт: Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Бага-Ар гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 270 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км, Ө- 51°03’36.0″ У-100°00’00.0″/ 01.16-ны өдрийн 06:25 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 06:32 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Завхан аймаг, Сонгино сумын Баян-Айраг  баг,  “Олонбулаг” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 252 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.15-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход Увс аймгийн Баруунтуруун сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Т /28 настай, эрэгтэй/-ийн “Приус 30” загварын 6 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг 21:25 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top