Шатахуун түгээх станцын ажилтнуудыг сургалтад хамруулав

325506027_1375686969845240_4634079209556026438_n.jpg

Гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, мэдлэг олгох зорилгоор Онцгой байдлын байгууллагаас зорилтот бүлгүүдэд зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгч нарыг сургалтад хамрууллаа.

Тус сургалтад нийт 49 хүн хамрагдаж, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар анхан шатны мэдлэгтэй боллоо гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top