Баян-Өлгий аймагт 683 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэлээ

325724741_2502816393190570_97653564586853200_n.jpg

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрч байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн Толбо, Буянт сумдад ажиллаж, малчидтай уулзан, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Мөн аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн өдрүүдэд Толбо, Буянт сумдад ажиллаж, Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхий сайдын албан даалгавар болон сум орон нутгийн ажил, тусламж дэмжлэг малчны хотонд хүрч чадаж байгаа эсэхийг шалгаж, иргэдийн санаа бодлыг сонслоо. Ихэнх айл өвөлжилтийн бэлтгэлээ чадлынхаа хэрээр сайн бэлдсэн байна. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүчин мөхөсдөж байгааг бид бүгд харж, мэдэрч байна. Иймээс цаашид авах арна хэмжээгээ сайжруулж, баг сумын Засаг дарга нар малчидтайгаа илүү ойртож, Улсын болон аймаг, сумын Онцгой комиссоос шийдвэрлэсэн тусламж, дэмжлэгийг эзэнд нь хүргэх үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх шаардлагатай” гэлээ.

Энэ үер Буянт сум, аймгийн Засаг даргын тамгын газар, Ногооннуур сумын Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын газарт автомашин шийдвэрлэж, Улсын нөөцөөс 683 тн өвсийг хөнгөлттэй үнээр олгох шийдвэр гаргалаа. Мөн иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу Цагааннуур чөлөөт бүсийн хашаан дотор мал оруулах зөвшөөрлийг олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top