Монгол Улсын гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, алба хаагчдыг сургаж дадлагажуулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.
Танхим, дадлага хосолсон тус сургалтад ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 40 орчим алба хаагч хамрагдсан юм.
Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтаар ослын үеийн удирдлагын системийн онцлог, бүтэц, үйл ажиллагааны талаар АНУ-ын Ойн албаны сургагч багш нар мэдээлэл өгч, өгөгдсөн цагийн байдлын дагуу алба хаагчид мэдлэгээ бататган, ур чадвараа нэмэгдүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.